Намартаа бэлэн үү?

Намартаа бэлэн үү?

Намартаа бэлэн үү?

Намрын сэрүүн орж өглөө, оройдоо хүйтэн байдаг болжээ. Манай орон жилийн дөрвөн улиралтай ч хавар, намрын улиралд өглөө, оройдоо сэрүүн харин өдөр нь халуун нартай байдаг учир хувцсаа тохируулж өмсөх нь амаргүй байдаг. Энэ үед хэрхэн хувцаслах вэ? Намар бороо хур ихтэй байдаг учраас дороосоо даарснаас хоолой өвдөх, ханиад хүрэх мөн ихэнх хүмүүсийн бөөрний үрэвсэл сэдэрдэг байна.

Тиймээс доороосоо даарахаас сэргийлж ус чийг нэвтэрдэггүй, хөлд эвтэйхэн, дулаан тухтай гутал өмсөж байхыг зөвлөе.

Орчин цагт шинжлэх ухааны ололт дэвшилтийн ачаар хүмүүс бидний хувцас гуталны хэрэгцээ шаардлагыг хангаж чадах олон олон технологиуд бий болоод байгаагийн нэг нь Gore-Tex буюу ус чийгний хамгаалалтын технологи юм. 

Гадна талаасаа ус, салхийг нэвтрүүлэхгүй хааж, дотор талаасаа хүний хөлсийг амьсгалах журмаар гадагшлуулах чадвартай өвөрмөц материалын шийдэл бүхий энэхүү технологийг La Sportiva брэнд ашиглаж ус цас салхинаас хамгаалах чадвартай хирнээ чийг татдаггүй гутал хувцас үйлдвэрлэдэг. Та энд дарж Gore-Tex-ийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэж аваарай  

Улирлаас улиралд шилжихэд хүмүүс гам алдсанаас өвчлөл их гардаг учир хөнгөн, дулаан хувцаслаж дархлаагаа дэмжсэн амин дэмтэй халуун бүлээн, хөнгөн чанарын хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь зохистой байдаг. Хэрвээ та ууланд алхах, аялал зугаалгаар явах гэж байгаа бол намрын хяруунд өмсөх ус чийгээс бүрэн хамгаалах дулаан гутлаа заавал бэлдэж авч яваарай.

Блогууд руу буцах

Сэтгэгдэл үлдээх