1 of 12

Ultra Raptor II Mid GTX Black/Goji

Ultra Raptor II Mid GTX Black/Goji

595,000 ₮
595,000 ₮ 595,000 ₮
Sale Түр дууссан
Size

Уулын эрчимт алхалт, хөнгөн ачаатай аялал зугаалганд, салхинд гарахдаа өмсөхөд тохиромжтой загвар. Гүйлтийн Ultra Raptor загварын түрийтэй Hiking хувилбар нь юм. Мөн хот хөдөөгийн энгийн хэрэгцээнд хавар/намар өмсөхөд тохиромжтой

  • Гадар зулаг: Үрэлтээс хамгаалж бичил мяндсан бүслүүрээр бүрхсэн mesh (сетка) гадартай
  • Доторлогоо: Амьсгалдаг, ус чийгний хамгаалалт бүхий Gore-Tex® Extended Comfort  доторлогоо
  • Түрий нь дээд хэсгээрээ шагай хамгаалах үүрэгтэй, тохь тухтай "хүзүүвч" хэлбэрийн оруулгатай. Хуруу хийж татах "халаас"-тай тул өмсөж тайлахад маш хялбар
  • Өсгий ар хэсэг рүү босоо байрлалтай "V" хэлбэрийн оруулга нь гишгэлт бүрийг зөв, тэнцвэртэй байлгаж олон цагийн алхалтын турш хөлөнд ирэх ядралтыг бага байлгах үүрэгтэй
  • Үдээсний хоног бүрийг гутлын давхаргуудын голоор байрлуулж гадна талаас нь хэрж дарсан тул үдээс татахад гутал бүх гадаргуугаар хөлийг жигд өлгийдөж, улмаар гутал доторх сул орон зайнаас үүдэлтэй холголт ядралтаас сэргийлнэ
  • Дундын ул нь "Шок" бууруулагч зөөлөн шахмал шийдэлтэй
  • Ул: Доргилт бууруулах, уруу газар шигдэж сууж өгөх шийдэлтэй FriXion төрлийн зууралттай ул
  • Хоншоор хэсгийн нэмэлт резинэн хамгаалалт нь чулуу, хожуул зэргийг санамсаргүй өшиглөснөөс үүдэх бэртлээс хамгаална
  • Жин (өрөөсөн нь): 470 гр

Энд дарж размер сонгох зөвлөгөөтэй танилцаарай